Умард Солонгос дунд тусгалын баллистик пуужин харвах гэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСӨҮЛ. /Yonhap/. Умард Солонгос дунд тусгалын баллистик пуужин харвагч нэгээс хоёр ширхэг хөдөлгөөнт төхөөрөмжийг Япон тэнгисийн эрэгт байрлуулжээ.
“Мусудан” пуужин бүхий уг хөдөлгөөнт харвах төхөөрөмж Умард Солонгосын зүүн эрэг хавьд ажиглагдсан” гэж Өмнөд Солонгосын Засгийн газрын эх сурвалж мэдээлсэн байна. Эх сурвалжийн хэлснээр, Умард Солонгост дөрөвдүгээр сарын 15-нд тэмдэглэдэг тус улсын гол баяр болох “мөнхийн ерөнхийлөгч” Ким Ир Сены мэндэлсний өдөрт зориулж пуужин харвах гэж байгаа аж.
"Мусудан" пуужин нь 3000 км хүртэлх зайд тусдаг байна. Энэ зэвсгийг анх 2010 онд Пхеньянд болсон цэргийн парадын үеэр үзүүлж байжээ.
Д.Жаргал