Сүүн замын хамгийн жижиг хар нүхийг илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2019-11-04 14:45:40

НЬЮ-ЙОРК. /TASS/.  Америкийн эрдэмтэд Сүүн замын захад байрлах оддын томоохон бөөгнөрлүүдийг ажиглах явцдаа ер бусын бага масстай, хамгийн жижиг хар нүх илрүүлсэн тухай “Science” сэтгүүлд мэдээлжээ.


“Бид хар нүх хайх шинэ аргыг бий болгоод зогсохгүй одон орон судлаачдад урьд өмнө мэдэгдээгүй байсан бага масстай хар нүхний шинэ ангиллын анхны төлөөллийг олж нээлээ. Уг хар нүхийг нээснээр ийм объектууд хэрхэн үүсэн бий болдгийг, мөн хэрхэн хувьсан өөрчлөгддөг талаар маш их зүйлийг мэдэх боломжтой болж байна” гэж судалгааны багийн эрдэмтдийн нэг, АНУ-ын Охайо муж улсын Их сургуулийн одон орны физикч Тодд Томпсон ярьсан байна.


Нейтрон оддыг тойрон эргэлддэг хамгийн хүнд масстай пулсар одод болон хамгийн хөнгөн масстай хар нүхнүүдийн хооронд нэг төрлийн “цөмөрхий” байдаг болохыг хэт шинэ одод, хар нүхнүүдийн дэлбэрэлтэд хийсэн ажиглалт харуулжээ. Өөрөөр хэлбэл, “дундаж” масстай одод ямар нэгэн шалтгаанаар хар нүх болж хувирдаг бөгөөд эрдэмтэд одоогоор биднийг хүрээлэн байгаа Орчлон ертөнцөөс нэг ч ийм объектыг илрүүлээгүй байна.


Энэ нь одон орон судлаачдыг том, дунд одод хэрхэн бөхдөгт ялгаа байгаа эсэх энэ ялгаа нь хар нүх болон нейтрон од үүсэхэд ямар байдлаар нөлөөлдөг талаар бодоход хүргэсэн байна. Иймээс энэхүү “цөмөрхий” дотор анхны хар нүх эсвэл тэнгэрийн ямар нэг биет олж нээх нь эрдэмтдэд эдгээр асуултын хариуг хайж эхлэх боломж олгох аж. 




相关新闻