Дэлхийн олимпиадад оролцох өсвөрийн шатарчдад батламж гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-10-25 11:58:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шатрын спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 5-нд Турк улсын Корум хотноо болно.


Тус олимпиадад оролцох 16 хүртэлх насны шигшээ баг тамирчид тэмцээний батламжаа гардан авлаа. Батламжийг Монголын шатрын холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав гардуулав. Дэлхийн шатрын аварга шалгаруулах олимпиадад Монгол Улсаа төлөөлөн С.Ган-Эрдэнэ "Гэгээн Арвай" клуб, Х.Итгэлт "Мончесс" клуб, Б.Амин-Эрдэнэ "Кайсса" клуб, Ц.Тэнгис "Гэгээн Арвай" клуб, Э.Удвал "Гобичесс" клуб, дасгалжуулагчаар ОУХМ Г.Мөнхгал нар оролцох юм байна.

相关新闻