Монголын соёлын өдрүүд Бээжин хотноо болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-10-21 15:10:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр БНХАУ-д энэ сарын 17-18-нд ажлын айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд, тэрээр тус улсын Соёл, аялал жуулчлалын дэд сайд Жан Шюү, Хэвлэл мэдээлэл, радио телевиз, үзэл суртлын дэд сайд Жян Жианьгуотай уулзаж, Монгол-Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Монголын соёлын өдрүүдийг Бээжин хотноо зохион байгуулахад хамтран ажиллах асуудлаар санал солилцов. 

Уулзалтын үеэр Монголын Соёлын өдрүүдийг 2019 оны 12 дугаар сарын 1-3-нд гэрэл зургийн үзэсгэлэн, монгол судлалын эрдэм шинжилгээний хурал, Монголын кино өдрүүд болон үндэсний урлагийн тоглолт зохион байгуулахаар талууд харилцан тохиролцлоо.

相关新闻