Иргэдийн спортын VIII их наадмын шигшээ тоглолт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүх нийтийн шатар, гүйлт, дугуйн уралдаан болон Иргэдийн спортын VIII их наадмын шигшээ тоглолтуудыг зохион байгуулах талаар Нийслэлийн спортын хорооноос мэдээллээ.
Иргэдийн дунд бүх нийтийн гүйлт, дугуйн парад болон дугуйн тэмцээнийг 10 дугаар сарын 19-ний 09-15 цагт БЗД-ийн “Дүнжингарав” худалдааны төвийн урд талын авто зам дээр зохион байгуулна. Гүйлтийн болон дугуйн спорт сонирхогч иргэд өргөнөөр оролцох боломжтой. Бүртгэлийг Нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын хороод бүртгэнэ.
Нийслэл хот байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд шатрын спортыг олон нийтийн дунд түгээн дэлгэрүүлэх, хүүхэд, оюутан залуус, иргэдийн чөлөөт цагийг оюунлаг орчинд өнгөрүүлэхэд хувь нэмэр оруулах, шатарчдын ур чадвар туршлагыг дээшлүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын ивээл дор нас насны ангиллаар шатрын тэмцээнийг 10 дугаар сарын 20-21-нд Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын хурлын танхимд зохион байгуулна. Тэмцээнд оролцогчдыг Нийслэлийн Иргэдийн спортын VIII их наадмын нийслэлийн шигшээ тэмцээн спортын найман төрлөөр 10 дугаар сарын 21-23-нд Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулна.
Хөтөлбөрийг танилцуулахад, 2019 оны 10 дугаар сарын 19-ний 10:30-д нийтийн гүйлт, дугуйн марафон болон дугуйн уралдааны нээлтийн арга хэмжээ /”Дүнжингарав” худалдааны төвийн урд талын авто замын зүүн хэсэгт/ нийтийн гүйлт, Гараа 5000 м /15-18 нас, 55-аас дээш нас/, Гараа 10000 м /19-34 нас, 35-54 нас, 55-аас дээш нас/ 13-14 цагт хаалтын ажиллагаа болно.
Дугуйн уралдаан /Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 11-13 цагт, мөн уралдааны дугуйн тэмцээн /15-16 нас, 17-18 нас, бага нас, 19-өөс дээш нас/, 15-16 цагт, ердийн уулын дугуйн уралдаан /11-12 нас, 13-14 нас, 15-16 нас, 17-18 нас, 19-35 нас/, 18-18:30-д хаалтын ажиллагаа болно.
2019 оны 10 дугаар сарын 20-нд: Шатрын тэмцээн /МХАҮТ-д/ 09-12 цагт өсвөрийн насны тэмцээн /8-12 нас/, сонирхогчдын дундах тэмцээн /2000 хүртэлх/, оюутан, залуучуудын тэмцээн /18-21 нас/, өндөр зэрэглэлтэй шатарчдын тэмцээн /дотоод чансаа 2100-гаас дээш/ 12-12:30-д тэмцээний нээлтийн ёслол болно. Тус тэмцээн 17 цаг хүртэл үргэлжилнэ.
2019 оны 10 дугаар сарын 21-нд 09-15 цагт шатрын тэмцээний шигшээ тоглолтууд болж, улмаар хаалтын ёслол болно.
Нийслэлийн Иргэдийн спортын VIII наадам /“Буянт –Ухаа” спортын ордон/
2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр
09:00-11:50 Шигшээ тэмцээний урьдчилсан
тоглолтууд
12:00-13:00 Иргэдийн спортын VIII наадмын
нээлтийн арга хэмжээ
13:00-17:00 Хагас шигшээ тоглолтууд
2019 оны 10 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд
10:00-14:00 Финалын тоглолтууд
15:00-16:00 Хаалтын ёслол болно.