“Huawei” компанийн орлого өсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЭЭЖИН. /Strait
Times/. БНХАУ-ын харилцаа холбооны
технологийн “Huawei”
компанийн энэ оны эхний есөн сарын орлогыг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад
24.4 хувиар өсжээ.
“Huawei” компанийн лхагва гарагт мэдээлснээр, 2019 оны 1-9 дүгээр сарын хугацаанд орлогын хэмжээ 610.8 тэрбум юань буюу 86 тэрбум ам.доллар хүрсэн аж. “Дэлхий даяарх үүрэн телефоны операторуудтай “5G” технологийн 60 гаруй арилжааны гэрээ байгуулж, дэлхийн зах зээлд 400 мянга гаруй “5G” сүлжээний суурь станцыг нийлүүлсэн” гэж “Huawei” компанийн мэдэгдэлд дурджээ.
Мөн 2019 оны
эхний гурван улиралд 185 сая гаруй ухаалаг гар утас худалдаалагдсаныг өнгөрсөн
мөн үетэй харьцуулахад 26 хувиар өсжээ. АНУ өнгөрсөн тавдугаар сард
худалдааны хар жагсаалтдаа оруулсныг үл харгалзан “Huawei” компанийн үзүүлэлтүүд сайжирсан байна.