Байгаль хамгаалах үйлсэд хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. "Хандлагаа өөрчилье” уриан дор “Хоггүй
цэвэрхэн Сэлэнгэ–2019” өртөөчилсөн эко аяллыг эко клуб, ногоон паспорт эзэмшигч сурагчдын дунд зохион
байгуулжээ.
Сэлэнгэ аймгийн Байгаль орчин
аялал жуулчлалын газраас байгаль хамгаалах үйлсэд хүүхэд залуучуудын
оролцоог нэмэгдүүлэх, байгальд ээлтэй уламжлалт ёс заншлаа дээдэлсэн зөв дадлыг
хэвшүүлэх зорилгоор өртөөчилсөн
эко аяллыг зохион байгуулжээ. Энэхүү аялалд Алтанбулаг, Сүхбаатар, Шаамар, Жавхлант сумын 10
гаруй ЕБС-аас сурлага, урлаг, спортын амжилтаараа бусдыгаа манлайлж буй 100 гаруй сурагч, 14 багш, мөн бусад байгуулагын
төлөөлөл оролцжээ. Нэг өдрийн эл өртөөчилсөн эко аялалд оролцогчид
10 өртөө байгуулан сурагчдад мэдээлэл өгөх,
сургууль тус бүр сэдэвчилсэн дүрийн тоглолт үзүүлэх, танин мэдэхүйн АХА
тэмцээн, хог хаягдлыг цэвэрлэх ажлуудыг зохион байгуулжээ. Аяллын
хүрээнд Тужийн нарсны таримал ойн цамхаг, Номт, Хоёр элс, олон улсын зам дагуух хог
хаягдлыг цэвэрлэсэн байна.
Тус аяллыг Тужийн нарсны Байгалийн
цогцолбор газрын хамгаалалтын захиргаа, Монголын сурагчдын холбооны дэргэдэх
Сэлэнгэ аймгийн Лидер сурагч академитай хамтран зохион байгуулжээ.