Сэлэнгэ аймагт “Горгаз” ХХК-ийн салбар үүдээ нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-10-04 10:07:58

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буурхээрийн 8-р багт Горгаз ХХК-ийн салбар шинээр үйл ажиллагаагаа эхэллээ.

Нээлтийн ёслолд 40 гаруй иргэн оролцсон бөгөөд эхний ирсэн 20 иргэнийг таван литр газаар урамшуулсан байна. Мөн энэ үеэр оролцогчдын дунд азтан шалгаруулахад хоёр азтан 50 литр газ, гурван азтан газан плитканы эзэн болжээ. Түүнчлэн ирсэн бүх автомашины жолооч нарт гарын бэлэг гардуулан өгч баярлуулсан аж.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 10 гаруй ШТС-ууд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд газ түгэээгч станц шинээр хоёр дахь нь ийн үүдээ нээлээ.

相关新闻