"Өсвөрийн аврагч-2019" тэмцээнд 15 баг авхаалж самбаагаа сорино
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Онцгой байдал, Боловсрол, соёл, урлаг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулж буй "Өсвөрийн аврагч-2019" аймгийн аварга шалгаруулах тэмцээн Өлгий хотод өнөөдөр эхэллээ.
Хүүхэд багачуудыг гамшгийн аюулаас урьдчилан
сэргийлэх, гамшгийн үед өөрийгөө хамгаалах болон бусдад аврах ажиллагаа үзүүлэх
мэдлэг, чадвар олгох зорилготой уг тэмцээнд ерөнхий боловсролын сургуулиудаас 15
баг оролцож байна.
Тус тэмцээнийг ОБЕГ-аас санаачлан 2017 оноос улсын хэмжээнд жил бүр уламжлал болгон явуулж байгаа. Тэмцээнд оролцох
багуудын тоо жил бүр өсөж, хүүхдүүдийн ур чадвар дээшилж байна. Багууд
жагсаалын ажиллагаа, хувцасны жигдрэлт, марш үйлдэх зэргээр өрсөлдөнө гэж
аймгийн ОБГ-ын дарга, дэд хурандаа Б.Анхбаяр хэллээ.
"Өсвөрийн аврагч-2019" аймгийн аварга шалгаруулах
тэмцээн энэ сарын 26-ны өдөр дуусна.