Сэтгүүлчдэд зориулсан англи хэлний сургалтын бүртгэл эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-09-23 12:56:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэвлэлийн Хүрээлэнгээс сэтгүүлчдэд зориулан англи хэлний сургалт явуулахаар болжээ. Сэтгүүлч мэргэжилтэй, англи хэлний мэдлэгээ сайжруулахаар эрмэлзэж буй хүмүүсийг хамруулах тус сургалт элсэгчдээс түвшин тогтоох шалгалт авч анги бүрдүүлэх юм.

Сургалтыг монгол оюутнуудад англи хэл зааж байсан туршлагатай, сэтгүүлч мэргэжилтэй гадаад багш удирдан явуулах аж.

https://urlzs.com/7rPK3 энэхүү холбоосоор бүртгүүлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 350002 тоот дугаараас авах боломжтой.

Өнөөдрөөс энэ сарын 30-ныг хүртэл бүртгэх юм.

相关新闻