Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд төрийн бодлого чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-04-10 22:10:53
oyuka_hu@yahoo.com

Жил бүрийн дөрөвдүгээр сарын долоонд тохиодог Дэлхийн эрүүл мэндийн өдрийг манай улс “Чихрийн шижин өвчинтэй тэмцэе” уриан дор тэмдэглэлээ. Энэ өдөр Орхон аймгийн Эрүүл мэндийн газар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өглөө.

Чихрийн шижин өвчин нь амьдралын буруу хэв маяг, зохисгүй хоололттой холбоотой гэдгийг хүн бүр мэддэг  ч харамсалтай нь эрүүл амьдралын заавал хэвшүүлэх дадлыг бий болгож чадахгүй  байгаа нь гол бэрхшээл гэнэ. Иймд идэвхтэй хөдөлгөөн, эрүүл хоололтыг амьдралынхаа мөрдлөг болгож чадвал урт, удаан амьдарна гэж Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн, хоол зүйч М.Цэцэгмаа хэллээ. Мөн чихрийн шижин өвчтэй хүн хоол зүйч, хөдөлгөөн засалч гээд олон эмч, мэргэжилтэнтэй уулзах шаардлага байдаг ажээ. Чихрийн шижин өвчнийг хөнгөн, дунд, хүнд хэлбэрийнх гэж ангилдаг. Уг өвчнөөр ямар ч насныхан өвчлөх магадлалтай тул гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд төрийн бодлого чиглэх ёстойг эмч, мэргэжилтнүүд хэлж байна. Мөн хүн бүр жилд нэг удаа уг өвчний шинжилгээ өгөх ёстой ажээ.

Б.Оюун-Эрдэнэ  

相关新闻