Т.Тулга Олимпын эрх авч, ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-09-20 16:54:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Нур-Султан 2019” чөлөөт бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 65 кг-д Монголын үндэсний шигшээ баг, “Арслан” клубийн тамирчин ОУХМ Т.Тулга дагах барилдаанаа 2018 оны Армийн ДАШТ-ий мөнгөн медальт Германы А.Семисоровтой хийж 8:0-ээр яллаа.


Ийнхүү Т.Тулга Монголын чөлөөт бөхийн тамирчдаас “Токио-2020” зуны олимпийн их наадмын анхны эрхийг авчирч байна. Тэрбээр өнөөдөр орой 20 цагаас ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга Энэтхэгийн Бажранг Пуньятай хүрэл медалийн төлөө барилдана.

相关新闻