Японоор аялсан жуулчдын тоо буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-09-19 12:35:11

ТОКИО. /Japan Times/. Япон, БНСУ-ын хооронд өрнөж буй дипломат маргаанаас үүдэн өнгөрсөн наймдугаар сард Японоор аялсан гадаадын жуулчдын тоо буурсан байна. Уг үзүүлэлт сүүлийн 11 сард анх удаа буурч буй нь энэ юм.


Энэ оны наймдугаар сард Япон улсаар 2.52 сая жуулчин аялсныг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.2 хувиар буурчээ. 2018 оны есдүгээр сард Япон улс байгалийн олон гамшигт үзэгдэлд нэрвэгдсэний улмаас тухайн сард жуулчдын тоо мөн буурч байжээ.


Өнгөрсөн наймдугаар сард Японоор аялсан БНСУ-ын жуулчдын тоо бараг тэн хагасаар буюу 48 хувиар буурчээ. Уг үзүүлэлт өнгөрсөн долдугаар сард 7.6 хувиар буурсан юм.


Японы Засгийн газар 2020 онд гадаадын 40 сая жуулчин хүлээн авах зорилт тавьсан боловч Сөүлтэй харилцаа муудаж буйн улмаас уг төлөвлөгөө нурж болзошгүй байна. Японыг сонгон аялдаг жуулчдын тоогоор БНСУ Хятад улсын араас хоёрдугаарт жагсдаг ажээ. 

相关新闻