АНУ, Япон худалдааны татварын асуудлаар эхний тохиролцоонд хүрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /TASS/.
АНУ, Япон худалдааны татварын асуудлаар эхний шатны тохиролцоонд
хүрсэн бөгөөд худалдааны салбар дахь талуудын хэлэлцээрийг эцсийн байдлаар ойрын
хэдэн долоо хоногт байгуулна хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
“Япон улстай үүсээд буй татварын
саад тотгорын асуудлаар урьдчилсан тохиролцоонд хүрснийг мэдэгдэхэд таатай
байна. Энэ асуудлаар ойрын долоо хоногт эцэслэн хэлэлцээр байгуулна”
хэмээн Д.Трамп мэдэгджээ.
АНУ-тай худалдааны хэлэлцээр байгуулсан тохиолдолд Америкийн үхрийн мах
болон дарсны нийлүүлэлтэд ногдуулах татварыг Япон улс бууруулах юмуу бүрмөсөн
цуцлах бодолтой байгаа тухай “Nikkei” сонин өнгөрсөн ням гарагт мэдээлсэн юм. Тодруулбал,
баримт бичиг хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсний дараа 5-7 жилийн хугацаанд АНУ-ын
дарсны импортын нэг литрт ногдох татварыг 15 хувиар бууруулах тухай мэдэгдсэн
байна. Түүнчлэн Япон улс Америкийн үхрийн маханд ногдуулсан татварыг 2023 он
гэхэд 33.5 хувиас 9 хувьд хүргэж бууруулахаар төлөвлөж байгаа аж.