Төрийн албаны тухай хуулийг сурталчлах ажил эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Төрийн албаны тухай хууль, түүнийг дагаж гарсан дүрэм журмыг сурталчлах ажлыг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас эхлүүлжээ.
Баянхонгор аймгийн таван сум, аймгийн төвийн төсөвт 36 байгууллагын албан хаагчдыг хамруулан хийх тус сургалт энэ сарын 12-25-ныг хүртэл үргэлжлэх юм байна.
Аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл, ахмадын зөвлөх үйлчилгээний гишүүдтэй хамтран хийж буй сургалтыг Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн санаачилгаар хийж хэрэгжүүлж байгаа аж.