Ажилчдын соёлын ордонд өсвөрийн даамчид өрсөлдөж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-09-12 14:30:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хүүхдийн спортын VI их наадмын зуун буудалт даамын тэмцээн өнөөдөр Хан-Уул дүүргийн Ажилчдын соёлын ордонд эхэллээ.


Зуун буудалт даамын спорт 2003 оноос эхлэн тус наадмын хөтөлбөрт орсон түүхтэй. Энэ удаагийн наадамд 18 аймаг, 7 дүүргийн 143 тамирчин 8-10, 11-13, 14-16 насны ангиллаар өрсөлдөж байгаа юм. Тэмцээн гурван хоног үргэлжилж, бямба гарагт шилдгүүдээ тодруулна.

相关新闻