Сүхбаатар аймгийн 3 сум хонины цэцэг өвчний голомттой байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-04-08 09:32:54

2016 он гарсаар Сүхбаатар аймгийн 9 сумын нутагт 14 удаагийн цэцэг өвчний тохиолдолд илэрчээ.

Аймгийн Онцгой байдлын газраас бүх голомтонд ажиллаж, ариутгал халдваргүйжүүлэлт, устгалын ажлыг хийсэн. Хамгийн сүүлд Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд 3 хонинд цэцэг өвчний шинж тэмдэг илэрч, сумын засаг даргын захирамжаар тусгаарлалтын ажил хийгдэж, шат шатны шинжилгээнд явуулсан хариуг хүлээж байна.

2016 оны 4 сарын 6-ны байдлаар Уулбаян сумын 4-р баг Бэлхийн дэрс гэдэг газар 20 хонь, Түвшинширээ сумын 3-р баг Нурамтын бор толгой гэдэг газар 12 хонинд цэцэг өвчний шинж тэмдэг илэрчээ. Мөн Уулбаян суманд, 8 хонийг зориудын аргаар устгад оруулжээ. Эдгээр сумдын нутагт засаг даргын захирамжаар голомтын бүсэд хорио цээрийн зэглэм тогтоогоод 20 хонож байгаа гэнэ. Хамгийн сүүлд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас баруун урагш 7км  Баянцагааны 2-р багийн малчин С-ийн  3 хонинд цэцэг өвчний шинж тэмдэг илэрч шинжилгээнд явуулаад байгаа юм байна.

Аймгийн хэмжээнд цэцэг өвчний голомт нэлээд байгаатай холбогдуулан аймгийн онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газар, Хөдөө аж ахуйн газартай хамтран Улсын онцгой комиссоос цэцэг өвчний вакцин олгох албан хүсэлт илгээжээ.

Т. Одончимэг

 

相关新闻