Өнөөдөр 167.712 ширхэг хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-09-05 18:05:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр есдүгээр сарын 05-ны өдөр Монголын Хөрөнгийн биржид I, II, III ангиллын 28 ХК-ийн 74.8 сая төгрөгийн үнийн дүн бүхий 167.712 ширхэг хувьцаа арилжив. Энэ өдөр 8 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 19 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол нэг компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс "Жуулчин Дюти фрий" ХК (SUL+10.00%) болон "УИД" ХК (UID +7.46%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөх Ган" ХК (HGN-13.33%) болон "Сор" ХК (SOR-11.97%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.08 хувиар буурч, 19675.32 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.480.636.196.946.83 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

相关新闻