БНСУ худалдааны найдвартай түншүүдийн жагсаалтаасаа Японыг хасна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
СӨҮЛ. /Yonhap/.
Худалдааны найдвартай
түншүүдийн жагсаалтаасаа Японыг хасах шийдвэр энэ сарын сүүлээр хэрэгжиж эхэлнэ
гэж БНСУ-ын Худалдааны яамнаас мэдээлжээ.
Өнгөрсөн сард Японы худалдааны найдвартай түншүүдийн жагсаалтаас БНСУ-ыг хассантай холбогдуулан
Сөүлийн засаг захиргаа дээрх шийдвэрийг гаргасан байна.
Худалдаа, аж
үйлдвэр, эрчим хүчний яамны мэдээлснээр, худалдааны түншүүдийн жагсаалтыг
өөрчлөх талаар мягмар гараг хүртэл нийтийн сонсгол явуулах бөгөөд уг шийдвэр
энэ сарын сүүлээр хэрэгжиж эхлэх ажээ.
Япон өнгөрсөн
долдугаар сард БНСУ-ын чухал ач холбогдол бүхий материалуудад экспортын
хязгаарлалт тавих шийдвэр
гаргаснаас үүдэн хоёр талын маргаан даамжирсан байна.