БНСУ-ын автомашины үйлдвэрлэл өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-02 09:18:18
Yesukheitumur Tumurbaatar

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний гарц долдугаар сард өмнөх сарынхаас 1.2 хувиар өссөн гэж тус улсын Статистикийн газраас мэдээлжээ.


Өнгөрсөн сард “Kia Motors” болон “Hyundai Motor's” компанийн дунд оврын жийп автомашины үйлдвэрлэл 6.3 хувиар өссөн нь аж үйлдвэрийн бүтээгдэхүүний гарц нэмэгдэхэд гол нөлөөг үзүүлсэн гэж тус байгууллагын тайланд дурдсан байна.  


Үүний зэрэгцээ БНСУ-ын уул уурхай, үйлдвэрлэл, хий болон цахилгаан эрчим хүчний салбарын үйлдвэрлэл долдугаар сард 2.6 хувиар өссөн нь сүүлийн 32 сарын хугацаанд хамгийн өндөр өсөлт болсон байна. Мөн үйлчилгээний салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл өнгөрсөн долдугаар сард нэг хувиар өсжээ.


相关新闻