Оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлэг зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-08-29 17:11:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ-наас Азийн Хөгжлийн Банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд их, дээд сургууль, коллежийн оюутнуудын дунд тэтгэлэг олгох уралдаан зарлалаа.

Уралдаанд орон нутгийн их, дээд сургууль, коллежийн нийгэм, хүмүүнлэгийн ухааны хөтөлбөрөөр суралцаж байгаа болон хөгжлийн бэрхшээлтэй 1-2 дугаар курсийн оюутнууд өөрсдийн санаачилгыг дэвшүүлж, төсөл бичиж оролцох боломжтой.

Төслийн чиглэл Хүүхэд хамгаалал, Цахим орчны халдлагаас сэргийлэх, Соён гэгээрүүлэх, “Соёлтой Монгол” хүн.

Төслийг  6 хүртэлх сарын хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд цар хүрээ, гарах үр дүнгээс хамаарч төслийн санхүүжилтийн хэмжээ 5-10 сая төгрөг хүртэл байна.

Төслийн мэдүүлгийн маягтыг өргөдлийн хамт 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл харьяа  их, дээд сургуулийн оюутны асуудал хариуцсан албанд хүлээн авна.

Оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, журам, маягтыг www.meсss.gov.mnwww.herp.mn (www.facebook.com/herp.mn/), Facebook дахь “Монгол их дээд сургуулиудын сургалтын албаны мэдээллийн нэгдсэн групп”-ээс танилцах боломжтой.

相关新闻