"Халхын гол-Бид мартахгүй" хүндэтгэлийн ёслол болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-08-28 13:33:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монгол–Орос найрамдлын нийгэмлэгээс "Халхын гол-Бид мартахгүй" хүндэтгэлийн ёслолыг наймдугаар сарын 31-нд Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалт цогцолборт зохион байгуулна.

Энэ нь Халх голын байлдааны ялалтад түүхэн үүрэг гүйцэтгэж, Монгол улсын эрх чөлөө, тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол, Оросын эрэлхэг дайчдын гавьяаг мөнхжүүлэх, хойч үедээ таниулах зорилготой юм. 


Ёслол  16:00 цагаас "Халхын гол 80" дүрслэх урлагийн үзэсгэлэнгээр эхлэх бөгөөд энэ үеэр монгол, орос сансрын баатруудтай дурсгалын зураг татуулах, уран бүтээлчдийн тоглолт,  "Мартах учиргүй 1939 он" шүлэг яруу найргийн өдөрлөг, "Зарлаагүй дайны оршил" Монголын уран сайхны киноноос сэдэвлэсэн тоглолт тус тус болох юм.



相关新闻