Дэлхийн мисст оролцох бүсгүй ирэх сард тодорно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-08-28 12:32:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Английн Лондон хотын “Excel Arena”-д болох 69 дэх удаагийн “Дэлхийн мисс” тэмцээнд Монгол Улс гоо бүсгүйгээ 15 дахь жилдээ сойно.

Уг тэмцээнд оролцох гоо бүсгүйг   тодруулах “Miss World Mongolia-2019” тэмцээнийг ирэх есдүгээр сарын 14-нд  зохион байгуулна.  Энэ талаар “Asian Future” компанийн захирал Ц.Соёл-Эрдэнэ, топ модель Х.Бадамгэрэл, "Miss World 2016" тэмцээний үндэсний ялагч А.Баярцэцэг нар мэдээлэл хийлээ.

Өнөө жилийн тэмцээнд 11 гоо бүсгүй оролцож, хамгийн шилдэг нь “Дэлхийн мисс”-т оролцох эрхийг олж авах юм. “Miss World Mongolia-2019”-д дэлхийн 130 гаруй орны гоо бүсгүй өрсөлдөнө. Тус тэмцээн 1951 оноос хойш зохиогдсон уламжлалтай бөгөөд Монгол Улс 15 дахь жилдээ оролцох гэж байна.

相关新闻