“Баярлалаа бяцхан номын сан” төслийг өргөжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-08-27 11:22:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-аас “Баярлалаа бяцхан номын сан” төслийг нийслэл болон Монгол Улсын баруун, зүүн хязгаар нутгийн алсалсан сургуулиудад хэрэгжүүлж байгаа юм.

БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газар, Гадаад хамтын ажиллагааны газар БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон БНСУ-ын Шинэчлэлийн хүрээлэнгийн судалгааны багтай өнөөдөр уулзалт зохион байгуулсан юм. Энэ уулзалтын үеэр, дээрх төсөл нь жилээс жилд өргөжин, шинэ агуулга хэлбэрээр баяжиж, Монголын уншигч хүүхдүүдийн оюун ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг Соёл, урлагийн бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Сэргэлэн цохон тэмдэглэв. 

Хоёр тал цаашид дээрх төслийг өргөжүүлэх боломжийн талаар ярилцаж, 2020 онд Хүүхдийн төв номын санд, 2021 оноос 3 жилийн хугацаатай Улаанбаатар хотын төв номын санг шинэчлэх төслийг хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

 

相关新闻