“Fox News” дэх бэлгийн хүчирхийллийн тухай шинэ киноны трейлер гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-23 11:33:40

МОСКВА. /TASS/. Lionsgate” компани “Bombshell” киноны трейлерээ “YouTube” сувагт нийтэлжээ. Тус кинонд Америкийн жүжигчин Шарлиз ТеронМарго РоббиНиколь Кидман нар гол дүр бүтээсэн юм.


Энэхүү кинонд “Fox News” телевизийг үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Рожер Эйлсийг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгасантай холбоотой дуулиан шуугианы талаар өгүүлэх аж. Жүжигчин Шарлиз Терон, Николь Кидман нар энэ кинонд “Fox News” телевизийн хөтлөгч Мегин Келли, Гретчен Карлсон нарын дүрийг бүтээжээ. Кино ирэх 12 дугаар сард дэлгэцнээ гарах юм байна.


Рожер Эйлс 1996 онд “Fox News” телевизийг үүсгэн байгуулж, 2016 оны 7 дугаар сар хүртэл ерөнхий захирлаар нь ажиллаж байжээ. Түүнийг тойрсон бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой дуулиан дэгдэж эхлэх үед Рожер Эйлс албан тушаалаа орхисон байна. Эйлсийг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгаж байгаагаа олон нийтэд зарласан анхны хүн нь хөтлөгч Гретчен Карлсон байжээ. Тэрбээр Эйлсийг шүүхэд өгсөн байна. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар, хожим нь Эйлсийг хэдэн арван эмэгтэй бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгажээ. 



相关新闻