2019-2020 оны хичээлийн жилийн бодлого, зорилтоо танилцуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-08-21 21:31:15

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн боловсролын салбарын 1000 гаруй төлөөлөл "Сургалтын хѳтѳлбѳрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй" үндэсний сургалтад хамрагдаж байна. 

Уг сургалтад тус аймгийн сургуулийн ѳмнѳх боловсрол, ерѳнхий боловсролын сургуулийн нийт 1089 эрхлэгч, захирал, сургалтын менежер, багш нар сургалтын хѳтѳлбѳрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүйд суралцаж байна. Сургалтыг наймдугаар сарын 20-23-ны ѳдөр Алтай хотноо зохион байгуулах ажээ. Мөн үеэр тус аймгийн Боловсрол соёл, урлагийн газраас 2019-2020 оны хичээлийн жилд боловсролын салбарт баримтлах бодлого, зорилго зорилтыг оролцогчдод танилцуулав.

相关新闻