Либерид Эбола вирусийн хоёр дахь тохиолдол илэрлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
sarnai@montsame.mn
2016-04-06 13:44:35

МОНРОВ. /Anadolu/. Либерид Эбола вирусийн халдвар авсан хоёр дахь тохиолдол бүртгэгдсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яам  мэдэгдлээ.  

30 настай эмэгтэйд халдвар  илэрсэн бөгөөд түүний 5 настай хүү мөн өвчилсөн байна. Тэд одоо Монровия хотын Эболаг эмчлэх хороонд эмчлүүлж байгаа аж.

Түүнчлэн гэр бүлийн бусад гишүүд нь Эболаг эмчлэх хорооны хяналтад байгаа бөгөөд гэрийн эзэгтэй хөрш Гвиней улсаас гурван хүүхдийн хамт гуравдугаар сарын 21-нд ирсэн болохыг тогтоожээ.

Тэдэнтэй харьцсан байж болох 85 хүнийг тусгаарлан үзлэг хийхэд Эболагийн халдвар  илрээгүй гэж Эрүүл мэндийн яам мэдэгдэв.

Гвиней улсад одоогоор Эбола вирусийн халдвар авсан 6 тохиолдол илрээд байна. Либери улс саяхан хилээ хаасан боловч төдий удалгүй Гвиней улсаас ирж буй хүмүүст үзлэг хийсний дараа нэвтрүүлэхийг зөвшөөрчээ.  

Гэсэн хэдий ч либеричүүд болон Гвинейн хилийн ойролцоо амьдарч буй хүмүүс Либерид хууль бусаар орж ирсээр байна. 

Х.Сарнай

 

 

相关新闻