“Талх чихэр”, “Могойн гол”-ын хувьцааны ханш өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-08-13 17:35:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж өнөөдөр I, II, III ангиллын 28 ХК-ийн 32 сая төгрөгийн үнийн дүн бүхий 103.596 ширхэг хувьцаа арилжив. Энэ өдөр 8 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 15 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.

Үүнээс "Могойн гол” болон "Талх чихэр" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Өндөрхаан" болон "Стандарт агрикалчер групп" ХК-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.76 хувиар буурч, 20079.78 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,554,589,863,266 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻