“Халхын голын ахан дүүс” үзэсгэлэнг Чита хотод дэлгэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2019-08-11 11:50:29

Дорнод/МОНЦАМЭ/.Халхголын дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд Дорнод аймгийн Халхгол сумын "Ялалт" музейн захирал Л.Мягмарсүрэнгийн санаачилгаар "Халхын голын ахан дүүс" хамтарсан үзэсгэлэнг Чита хотод дэлгэлээ.

Тус үзэсгэлэн ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Чита хотын А.К.Кузнецовын нэрэмжит Өвөрбайгалийн хязгаарын "Хязгаар судлалын музей”-д 60 хоногийн турш үргэлжилж хойд хөршийн үзэгчдийн хүртээл болно. 

Халхголын дайны сэдэвтэй хоёр орны хамтарсан анхны үзэсгэлэнгийн нээлтэд Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Халхгол сумын "Ялалт" музейн захирал Л.Мягмарсүрэн, ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Соёлын яамны орлогч сайд А.В.Бочкарников, А.К.Кузнецовын нэрэмжит музейн захирал В.К.Колосов болон холбогдох албаны төлөөлөл, Чита хотын иргэд оролцов.

Энэ үеэр тус аймгийн удирдлагууд ОХУ-ын Өвөрбайгалийн Хязгаарын удирдлагуудтай Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг Дорнод аймагт хамтран зохион байгуулах талаар санал солилцжээ.

相关新闻