Суга: Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар тодорхой мэдээлэл өгөх болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТОКИО. /NHK/. “Их-7”-гийн бүлгийн Гадаад хэргийн сайд нар уг уулзалтаараа Умард Солонгосын цөмийн хөтөлбөр болон Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргааны асуудлаар тодорхой мэдэгдэл хийхээр төлөвлөж байна хэмээн Японы Засгийн газрын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ё.Суга мэдэгдлээ.
Эдгээр асуудлаас гадна Гадаад хэргийн сайд нар Ойрхи-Дорнод болон Украинд үүсээд буй хямрал, дүрвэгсдийн асуудал, терроризмын талаар хэлэлцэх болно гэдгийг тэрбээр дурджээ.
Гадаад хэргийн сайд нар энэ сарын 10, 11-нд Японы Хирошима хотноо уулзах юм.
Япон улс цөмийн зэвсэггүй дэлхийг бий болгоход тус дөхөм үзүүлэхийн тулд Хирошима хотоос энх тайвны зурвас илгээхийг хүссэн юм гэж Суга хэллээ.
Тэрбээр мөн ирэх тавдугаар сард Мие мужид зохион байгуулагдах Дээд хэмжээний уулзалтын өмнө болж буй Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг амжилттай болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
Х.Сарнай