Нүдээ анивчих төдийд дүрсийг холдуулж, ойртуулдаг линз бүтээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
НЬЮ-ЙОРК.
/Business Insider/. Нүдээ
хоёр удаа анивчих төдийд дүрсийг томруулан харуулах чадвартай зөөлөн контакт
линзийг Калифорни муж улсын Сан-Диего хотын их сургуулийн эрдэмтэд бүтээжээ. Нүдний
хөдөлгөөнөөр энэхүү линзийг удирдах боломжтой аж.
“Унтаж байх үед юмуу юмсыг харахгүй
байгаа үед ч хүний нүдний цөцгий хөдөлдөг бөгөөд хүн цахилгаан окулографийн
дохио үүсгэж чаддаг” хэмээн судалгааны ахлагч Шэнчян Кай “the New Scientist” цахим хуудаст ярилцлага өгөхдөө хэлжээ.