“Талх чихэр”-ийн хувьцааны ханш өндөр өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-07-25 18:02:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бижид энэ өдөр I, II, III ангиллын 25 ХК-ийн 60.1 сая төгрөгийн үнийн дүн бүхий 300.977 ширхэг хувьцаа арилжив.


Өнөөдөр 7 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 14 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Талх Чихэр" болон "Хөвсгөл Алтан Дуулга" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Нако Түлш" болон "Мик Холдинг" ХК-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.53 хувиар буурч, 20201.97 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  22,482,698,410,157.27 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻