Хөвсгөлийн хурдан хүлэг Магнай халиун тэнгэрт хальжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-07-22 22:31:07

Хөвсгөл /МОНЦАМЭ/.Хөвсгөлийн хурдан ажнай Магнай халиун төрийн наадамд тоосоо өргөсний дараа тэнгэрт хальжээ. Энэ хурдан хүлэг олон наадамд торгон жолоогоо өргүүлж Хөвсгөл нутгаа алдаршуулсан юм.

Тухайлбал 2016, 2017 оны улсын наадамд түрүүлсэн, 2014, 2015 онд улсад айраг, 2016 оны "Их хурд" уралдааны аман хүзүү, 2013, 2015, 2016 оны зүүн бүсийн түрүү, 2014 оны Хотгойдын хурдад айргийн гуравт хурдалсан.

Мөн 2015 оны Дүнжингарав уралдааны түрүү, 2012 онд Сүхбаатар аймгийн 70 жил Зүүн бүсийн уралдаанд айргийн гуравт, 2013 онд Дүнжингарав уралдааны айргийн дөрөв, Эрдэнэт хотод болсон Хангайн бүсийн хаврын уралдаанд аман хүзүүдэж нийт улс бүсийн наадамд тав түрүүлж 10 айрагдсан, Хөвсгөл, Өвөрхангай аймгийн тэгш ойд айрагдаж байсан Хөвсгөл түмний төдийгүй Монгол түмэнд алдаршсан хурдан хүлэг байсан юм.

相关新闻