"Эв мод"-ны наадам сайхан боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймаг,
ОХУ-ын Буриад Улсын хилийн сумдын найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлэгч
уламжлалт "Эв мод"-ны наадам Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд амжилттай боллоо.
"Эв мод"-ны наадмын хүрээнд буриад сурын харваа, гурван жинд үндэсний бөхийн барилдаан болж аваргуудаа тодрууллаа. Мөн хоёр улсын дизайнеруудын үндэсний болон гоёлын хувцасны загвар, ардын дуу бүжгийн "Сэлэнгийн долгио", дуу бүжгийн "Мөнгөн хараа" чуулгууд, Буриад Улсын уран бүтээлчдийн урлагийн тоглолт боллоо.
Энэ жилийн
"Эв мод"-ны наадамд ОХУ-ын Буриад Улсын Хиагтын аймаг өргөн
бүрэлдэхүүнтэйгээр оролцов. Энэ удаагийн наадам Алтанбулаг сум үүсч
хөгжсөний 290 жилийн түүхэн ойтой давхацсанаараа онцлог байв.
Эв мод эвээрээ нийлж, Монгол, Орос хоёр Улсын хил, хил дагуу оршин суугчид хамтдаа дуулж бүжижийн нэгэн өдрийг үл мартагдам дурсамж дүүрэн өнгөрөөв. Инээд "Эв мод"-ны наадмын гэрэл зургуудаас хүргэе.

























