Сэлэнгэ аймгийн гол нуурын ус үерийн аюултай түвшинд хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-07-03 10:53:58

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн нутгаар өнгөрсөн 7 хоногт үргэлжлэн орсон борооны улмаас гол нуурын усны түвшин үерийн аюултай хэмжээнд хүрч үерлэсэн байна. 

07 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд гол, нуурын усанд осолдсон золгүй тохиолдол гарчээ. Эдгээр иргэд нь 3-57 насны найман иргэн байгаа аж. Тухайлбал Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 30 настай иргэн голын эрэг дээр хувцсаа угааж байгаад ус авахаар тонгойхдоо хөл алдан унаж осолдсон байна. Мөн Сант суманд 3 настай хүүхдийг хараа хяналтгүйгээр голын эрэг дагуу тоглуулснаас ийн усанд осолдсон тохиолдол гарсан байна. Иймээс иргэд амрах зугаалах үедээ гол нуурын орчимд анхаарал болгоомжтой байхыг сануулж байна.  

相关新闻