Өмнөд Америкчууд нар хиртэх үзэгдлийг үзэхээр хүлээж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
САНТЬЯГО. /BBC/. Нар бүтэх
хиртэх ховор үзэгдэл өнөөдөр Өмнөд Америкт ажиглагдана. Дэлхий, нар хоёрын
хооронд сар орж, нарны гэрэл хэдхэн минутын хугацаанд хаагдах үзэгдлийг харахыг
Чили, Аргентинчууд тэсэн ядан хүлээж байна.
4 минут 33 секунд үргэлжлэх нарны бүтэн
хиртэлт орой тохиох бөгөөд энэхүү үзэгдлийн үеэр нар луу удаан ширтэх нь нүдийг гэмтээж болзошгүй тул нарны
хамгаалалт бүхий зориулалтын шил зүүж, нүдээ сайтар хамгаалахыг хүмүүст
уриалсан байна.
Хэдийгээр нарны
бүтэн хиртэлт зөвхөн Чили, Аргентинд харагдах хэдий ч Перу, Эквадор, Парагвай, Боливи,
Уругвай болон Колумби, Бразил, Панамын иргэд нарны хэсэгчилсэн хиртэлтийг үзэх
боломжтой.
Нар бүтэн хиртэх дараагийн үзэгдэл ирэх 2020 оны 12 дугаар сарын 14-нд мөн Өмнөд Америкийн орнуудад ажиглагдах ажээ.