Гол, нуурын эрэг дагуу амарч зугаалахдаа болгоомжтой байхыг анхааруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн баяр наадам эхэлж буйтай холбогдуулан
иргэд олноор гол, нуурын эрэг дагуу амарч зугаалах явдал нэмэгдэж байгаа аж. Иймээс Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас иргэдэд
хандаж, гол нуурын усанд осолдох эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор сэрэмжлүүлэг мэдээг хүргэж байна.
Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал,
бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн
үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байгаа
аж. Тиймээс иргэд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны
ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа
сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, тээврийн
хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох
эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.