Хотын өнгө үзэмж, ногоон байгууламжид анхаарахыг зөвлөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга,
ЗДТГ-аас санаачлан сар бүрийн эхний долоо хоногт зохион байгуулдаг “Удирдах ажилтны мэдээллийн цаг”-аар байгууллагууд цаг үеийн ажил байдал, анхаарах
асуудлуудын
талаар харилцан ярилцлаа.
Энэ удаагийн мэдээллийн цаг аймгийн баяр наадам хаяанд ирсэн цаг мөчид болж, аймгийн Засаг даргаас нийт төр төсвийн байгууллагуудыг орчин тойрон, тохижилтдоо онцгой анхаарч “хот” гэдэг нэрийг хадгалж, эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр байлган, хүн бүр сэтгэл гарган ажиллахыг анхаарууллаа.
Мөн цаашид ажлын цаг ашиглалтыг
сайжруулж,
хариуцлагыг дээшлүүлэх, орчин тойрны тохижилт, соёлжилтыг
нэмэгдүүлэхэд ажил хэрэгчээр хандаж, үр бүтээлтэй ажиллахыг энэ үеэр үүрэг болголоо. Түүнчлэн аймгийн төв Сүхбаатар сумын “Гэрэлт
цогцолбор”-ын эвдэрсэн хэсгүүдийг засварлаж, хотын төвийн гэрэлтүүлгийг байнгын
ажиллагаатай байлгахыг “Сэлэнгэ үйлчилгээ” ОНӨААТҮГ-т, аймгийн төвийн гол гол хэсгүүд болон зам дагуу мод
бут тарьж, арчилж хамгаалж ургуулах зөвлөгөөг байгууллагуудад өглөө.