“Strikes” клубийн нэрэмжит боулингийн тэмцээний шилдгүүд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-07-02 13:35:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боулингийн “Strikes” клубийн нэрэмжит тэмцээн гурав дахь жилдээ болж шилдгүүдийг шалгаруулахад “Winners” клубийн нэгдүгээр баг түрүүллээ.


Дэд байрт “ТЭЦ-3” клубийн баг, гуравдугаар байрт “Big bowling” клубийн нэгдүгээр баг шалгарсан байна. “Big bowling” төвд зохион байгуулсан тус тэмцээнд 12 багийн 70 тамирчин оролцжээ. Таван сая төгрөгийн шагналын сантай уг тэмцээний багийн төрөлд бүх баг зонд хуваагдаж, шалгарсан багууд хасагдах журмаар тоглож аваргаа тодруулсан юм.


Г.Ууганболд ерөнхийлөгчтэй “Strikes” клубийн нэрэмжит энэ тэмцээний шилдэг тамирчин буюу өндөр онооны эзнээр эрчүүдээс “ТЭЦ-3” клубийн тамирчин Ч.Элбэгзаяат 245 оноогоор тодорлоо. Харин эмэгтэй шилдэг тамирчны шагналыг “Strikes” клубийн тамирчин Т.Долгормаа (216 оноо) хүртлээ.

相关新闻