Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлагатай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Жил бүрийн 06 дугаар сарын 26-ны өдөр тохиодог хар
тамхи, мансууралтай тэмцэх дэлхийн өдрийг
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг Авто замын шалган нэвтрүүлэх боомт дээр зохион байгууллаа.
Тус боомтоор зорчин өнгөрөгч иргэд, хууль хяналтын байгууллагынханд зориулсан энэ удаагийн өдөрлөгийн үйл ажиллагаанд ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар болон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн холбогдох албан хаагч, ажилтнууд оролцсон байна. Үйл ажиллагааны үеэр хил гаалиар нэвтэрч байгаа иргэдэд хар тамхи, мансууруулах бодис, эм бэлдмэлийн талаар мэдээлэл өгч, мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан сургалтыг зохион байгуулжээ.
Хэдэн жилийн өмнө манай улсад шинэ төрлийн гэх
тодотголтой, улс үндэстэн дамнан зохион байгуулалттай хэлбэрээр үйлдэгддэг хар
тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг цөөн тоогоор бүртгэгдэн зөрчил
шалгагдаж байсан аж. Харин өнөөдөр энэ төрлийн гэмт хэрэг, холбогдогчийн тоо
нэмэгдэж, жил бүр 30-35 хувиар нэмэгдэж, холбогдогчдын 80 гаруй хувийг 18-35
насны залуус эзэлж байгаа аж. Энэ нь нийгмийн эрүүл мэнд, нас сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байгаа гэнэ.