Наадмын талбайн худалдаа, үйлчилгээний зөвшөөрлийг олгож эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-06-29 20:42:22

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас ирэх сарын 4,5-ны өдөр болох үндэсний их баяр наадмын талбайн худалдаа, үйлчилгээний зөвшөөрлийг өнөөдрөөс олгож эхэллээ.

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Сэлэнгэ аймаг байгуулсаны 88 жилийн ойн баяр наадам ирэх сарын 4,5-ны өдөр болох гэж байна. Энэхүү тэгш ойн баярыг тохиолдуулан талбайн худалдаа, үйлчилгээ хийх зөвшөөрлийг өнөөдрөөс олгож эхэллээ. Иймээс худалдаа үйлчилгээ эрхлэгчид аймгийн ЗДТГ-ын 111 тоот өрөөнд хүрэлцэн очиж бүртгүүлэн зөвшөөрөлөө авах юм. Бүртгүүлэгчид иргэний үнэмлэхний хуулбар, тогооч, худалдагчийн мэргэжлийн үнэмлэх, /Эх хувь болон канондах/, мөн үйлчилгээний ажилчид нь эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсаныг нотлох эрүүл мэндийн дэвтэртэйгээ очиж зөвшөөрлийн хуудсаа авах ажээ. 

相关新闻