Т.Түвшинтулга дэлхийн шатрын холбооны дэд мастер цолны болзол хангажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Узбекистан улсын Ташкент хотноо энэ сарын 19-27-ны хооронд зохион байгуулсан Азийн сурагчдын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон Сэлэнгэ аймгийн “Таван хан” шатрын клубын тамирчин Т.Түвшинтулга дэлхийн шатрын холбооны дэд мастер цолны болзол хангажээ.
Энэхүү Азийн
сурагчдын аварга шалгаруулах шатрын тэмцээнд 20 улсын 200 гаруй тамирчин оролцсон байна. Монгол Улсаа төлөөлөн оролцсон Сэлэнгэ аймгийн тамирчин
Т.Түвшинтулга уг тэмцээний нээлттэй 7 насны ангиллын стандарт төрөлд хүрэл, рапид төрөлд алт, блиц төрөлд хүрэл медаль тус тус хүртжээ. Бяцхан авьяаслаг тамирчин маань
энэхүү амжилтаараа ДШХ-ны дэд мастер цолны болзол хангасан аж. Азийн сурагчдын
аварга шалгаруулах шатрын тэмцээнээс Монгол Улсын баг нийтдээ долоон медаль хүртжээ.