Нийгмийн хариуцлагын гэрээ ажил болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Тухайлбал Ерөө сумын ЕБС-ийн орчмын авто зам дээр хүүхдэд зориулсан
гарц, анхааруулах тэмдэг, хурд сааруулагч зэрэг зам тээврийн хэрэгслийн хурд,
хөдөлгөөний журмыг зохицуулах тэмдэг байршуулж
аюулгүй бүс болгон тохижуулсан байна. Энэ нь сурагчдад замын хөдөлгөөний тухай болон аюул,
ослын талаарх мэдлэг, дадлыг олгоход ихээхэн үр дүнтэй ажил болжээ. Эл ажлыг “Баян сан ТЭБ” ХХК төслийг сонгон авч, гурван сая гаруй төгрөгийн санхүүжилтээр хийжээ.
Мөн сумын
Эрүүл мэндийн төвд дөрвөн төсөл
хэрэгжүүлэхээр нийгмийн
хариуцлагын гэрээ байгуулсан аж. Тодруулбал тус
ЭМТ-ийн хүлээн авах хэсгийн хүлээлгийн өрөөний тохижилт, сувилагчийн
пост хийх төслийг "Ачит оргил" ХХК сонгон авч 8 сая гаруй төгрөгөөр төслийг
санхүүжүүлж тус ажил 90 хувьтай явж
байна.
Мөн "Бэрлиг
Майнинг" ХХК-ийн зүгээс тус төвд нэн
шаардлагатай байгаа шинжилгээний тоног төхөөрөмжүүдийг санхүүжүүлж, 14 сая гаруй төгрөгөөр цусны дэлгэрэнгүй шинжилгээ хийх гемодлогын
аппарат, шээсний анализатор дагалдах хэрэгсэлийн хамт хүлээлгэн өгчээ. Түүнчлэн "Болд төмөр Ерөө гол" ХХК-ийн 14 сая
төгрөгийн
санхүүжилтээр ЭМТ-ийн моргийн
өрөөний дээвэр болон дотор
засвар хийх, тоног төхөөрөмж байрлуулах ажлууд хийсэн байна.