Венесуэлийн компани АНУ-ын шүүхэд гомдол гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-27 11:47:58

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Венесуэлийн төрийн өмчит газрын тос, хийн “PDVSA” компанийн захирлуудын зөвлөлийн төлөөлөгчид тус компанийн охин компани болох Америкийн “Citgo” компанийг хяналтдаа байлгах эрхийг буцаан олгохыг шаардаж, АНУ-ын Делавэр муж улсын шүүхэд гомдол гаргажээ.


Шүүхэд хандан гаргасан гомдолд  “Citgo” компани болон түүнтэй холбоотой хоёр компанийг хяналтдаа байлгахыг PDVSA” компани хүссэн байна. 


АНУ “PDVSA” компанийн эсрэг өнгөрсөн 1 дүгээр сарын 28-нд хориг арга хэмжээ авсан юм. Үүний дараа “Citgo” компаниас 1.3 тэрбум ам.доллар хулгайлсан хэмээн Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро АНУ-ын эрх баригчид хийгээд Венесуэлийн Үндэсний ассамблейг буруутгасан юм. “Citgo” компанитай холбоотой АНУ-ын үйлдлийг хулгай гэж үзэж байгаагаа Н. Мадуро илэрхийлсэн байна. 

相关新闻