Пуужингийн туршилт хийсэн Ираны асуудлыг Аюулгүйн зөвлөл шийднэ гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-03-31 13:13:00

НҮБ. /IRNA/. Пуужингийн туршилт хийсэн Ираны асуудлыг зөвхөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөл шийднэ гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн мэдэгдэв.

"Иран алсын тусгалтай пуужин туршсан нь үнэн бөгөөд энэ нь сэтгэл түгшээсэн асуудал болсон. Тиймээс уг асуудалтай холбогдуулан Иранд хориг арга хэмжээ авах хэрэгтэй эсэхийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүд шийднэ" гэж тэрбээр мэдэгджээ.

Тэрбээр Ираны пуужингийн туршилтын талаар шууд тайлбар өгөхөөс татгалзсан байна.

Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөний агуулга болон Аюулгүйн зөвлөлийн 2231 тоот тогтоолыг Ираны пуужингийн туршилт зөрчөөгүй гэж НҮБ болон Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнуудын дийлэнх нь үзэж байгаа билээ.

Д.Нямтулга

相关新闻