Хятадын компаниудын нийлүүлэлтийг зогсоох нь эрсдэлтэй гэдгийг анхааруулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
НЬЮ-ЙОРК. /The New York Times/. Хятадын
компаниудын технологийн нийлүүлэлтэд хориг тавих явдлыг хүлээн зөвшөөрснөөр
гарч болзошгүй ноцтой үр дагавруудын
талаар Хятадын эрх баригчид “Microsoft” болон “Dell” зэрэг гадаадын компаниудад анхааруулжээ.
Энэ сарын 4-5-нд болсон хаалттай уулзалтуудын үеэр ийнхүү анхааруулсан байна. Уулзалтад
Америкийн "Microsoft", "Dell", БНСУ-ын "Samsung Electronics", "Hynix" болон Их Британийн “ARM” зэрэг олон компанийн төлөөлөгчдийг урьжээ.
Харин Хятадын талаас Хөгжил, шинэчлэлийн асуудал эрхэлсэн
үндэсний комисс, Худалдааны яам, Аж үйлдвэр, мэдээлэл зүйн яам оролцсон байна.