Худалдааны болон “Huawei”-н асуудлыг тусад нь хэлэлцэхээр тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-10 11:19:00

НЬЮ-ЙОРК. /CNBC/. Бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварын асуудал болон Хятадын “Huawei” компанид АНУ-ын зүгээс авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээний асуудлыг тусад нь хэлэлцэж байхаар АНУ, БНХАУ тохиролцжээ. Энэ тухай АНУ-ын Сангийн сайд С.Мнучин мэдэгдсэн байна.


Huawei” компанийн эргэн тойрны асуудлыг өөртөө таатай байдлаар зохицуулахын тулд АНУ-ын үндэсний аюулгүй байдлын асуудлаар Хятадтай яриа хэлэлцээ хийхийг тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп төлөөлөгчдөд үүрэг болгож магадгүй юм. Гэсэн хэдий ч энэ нь худалдаатай хамааралгүй асуудал юм” хэмээн С.Мнучин онцлон тэмдэглэжээ.


Хятадын зүгээс тодорхой баталгаа олгох, худалдааны хэлэлцээрт ахиц дэвшил гарсан тохиолдолд АНУ “Huawei” компанийн асуудлаарх байр сууриа зөөллөх боломжтой хэмээн тэрбээр үзэж байна.


Хятад улс зах зээлийн дүрэм журамд захирагддаггүй, гэрээний зүйл заалтаа хэрэгжүүлдэггүй, хориг тавьдаг эсвэл арилжааны бус шалтгаанаар Хятадын компаниудад хийдэг нийлүүлэлтээ зогсоож буй гадаадын найдваргүй компаниудын жагсаалтыг гаргахаар шийдсэн тухай БНХАУ-ын Худалдааны яамны төлөөлөгч Гао Фэн өнгөрсөн 5 дугаар сард мэдэгдсэн байна. 

相关新闻