“Умардын урсгал-2”-ыг Дэлхийн эрчим хүчний зөвлөл дэмжжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
МОСКВА. /РИА Новости/. Дэлхийн эрчим хүчний зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн
дарга Кристофор Фрай “Умардын урсгал-2” хий дамжуулах хоолой барих төслийг
дэмжжээ.
Өмнө нь энэхүү эрчим хүчний төсөлд оролцсонтой холбоотойгоор хориг арга
хэмжээний томоохон эрсдэлд орж болзошгүй байгааг илэрхийлсэн захидлыг АНУ-аас
ХБНГУ-д суугаа Элчин сайд Ричард
Гренелл Германы компаниуд
руу илгээжээ. Түүнчлэн АНУ-ын эрх баригчид “Умардын урсгал-2”-ын эсрэг
хязгаарлалтын арга хэмжээнүүдийг авахаар бэлтгэж байгаа тухай өнгөрсөн 5 дугаар
сарын сүүлчээр АНУ-ын Эрчим хүчний сайд Рик Перри мэдэгдсэн юм.
“Оросоос хий худалдан авах нь Европт
ашигтай. “Умардын урсгал-2” бол сайн төсөл, улс төрийн нөхцөл байдал хүндэрсэн
үед ч энэ төсөл сайн хэвээр байх болно” хэмээн Дэлхийн эрчим хүний зөвлөлийн
Ерөнхий нарийн бичгийн дарга онцлон тэмдэглэжээ.