БНХАУ болон ОХУ Венч сан байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зуржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-06 13:44:20

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Орешкин, БНХАУ-ын Шинжлэх ухаан, техникийн сайд Ван Жиган нар 1 тэрбум ам.долларын хэмжээнд Венч сан байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зуржээ. Энэхүү хөрөнгө мөнгийг эдийн засгийн голлох салбарууд дахь шинэ технологийн хөгжилд зарцуулна хэмээн Оросын Эдийн засгийн хөгжлийн яамны цахим хуудаст мэдээлсэн байна.


Баримт бичигт гарын үсэг зурах үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар байжээ.


“Шинэ байгууллага нь жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэсэн хамтын хөрөнгө оруулалтын шийдвэрүүдийг тусгайлан анхаарч, хэрэгжүүлэн хөхиүлэн дэмжихэд тус дөхөм болох юм” хэмээн ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны мэдэгдэлд цохон тэмдэглэсэн байна. 

相关新闻