АНУ, Мексик татварын асуудлаар тохиролцоонд хүрч чадсангүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
НЬЮ-ЙОРК. /NBC/. Мексикийн бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах асуудлаарх
АНУ, Мексикийн яриа хэлэлцээний үеэр талууд тохиролцоонд хүрч чадаагүй тухай
АНУ-ын Засаг захиргааны эх сурвалжийг иш татан “NBC” телевиз мэдээлжээ.
Мексикийн Гадаад хэргийн сайд Марсело Эбрард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеотой лхагва
гарагт уулзахаар төлөвлөж байсан бөгөөд татварын асуудлаар АНУ-ын Засаг
захиргаатай тохиролцох боломжийг өндрөөр үнэлсэн аж.
Цагаачлалын хямралтай холбогдуулан Мексикийн бараа бүтээгдэхүүнд 5 хувийн
татвар ногдуулах тухайгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн 5 дугаар
сарын 30-нд мэдэгдсэн юм. Хожим нь ийм алхмыг авч хэрэгжүүлэх нь хууль бус
цагаачлал төдийгүй мансууруулах бодис хууль бусаар хил давуулах явдлыг таслан
зогсоох боломжийг олгох юм хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.